Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Малын гаралтай түүхий эдийн экспорт татваргүй болно

2016 оны 9 сарын 02

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй байх ба үүгээр малын гаралтай түүхий эдийн экспортыг бүхэлд нь татвараас чөлөөлж байгаа юм байна. Ингэснээр малын гаралтай түүхий эдийн экспорт нэмэгдэж, малчин өрхийн орлогын түвшинг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулах ач холбогдолтой хэмээн үзэж байгаа гэдгийн Сангийн сайд танилцуулгадаа дурдсан. Төсөл батлагдвал 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм.
Манай улсаас жилд дунджаар 310 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний малын гаралтай түүхий эд экспортлодог бөгөөд үүний дийлэнх хэсэг буюу 60 орчим хувийг мал, амьтны самнаагүй үс, хялгас эзэлдэг байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35908
0 эможи
keyboard_arrow_up