Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Оюутны смарт картыг захиалахад 3,600 төгрөг

2016 оны 9 сарын 02

Их, Дээд сургууль, Коллеж, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сурагч, оюутнуудын хөнгөлттэй зорчих цахим төлбөрийн картын тухай “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтэс, тээврийн хэсгийн ахлах менежер Ц.Түвшинжаргал мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан Их, Дээд сургууль, Коллеж, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмын дагуу хөнгөлөлттэй зорчих эрхтэй цахим төлбөрийн картыг 2016-2017 оны хичээлийн жилд дараах байдлаар зохион байгуулахаар болжээ.

Шинээр цахим төлбөрийн карт олгох:

Шинээр хөнгөлөлттэй зорчих карт авах эрх бүхий оюутан өөрийн сургуульдаа хандан картаа захиална.

Сургуулиуд төрийн байгууллагаас тогтоосон хяналтын тоонд багтаан шинээр карт авах оюутнуудын мэдээллийг хянаж баталгаажуулан ирүүлснийг үндэслэн Их, Дээд сургуулиудад Нийслэлийн Боловсролын Газраас, МСҮТ, Коллежуудад Нийслэлийн Хөдөлмөрийн газраас шинээр олголт хийнэ.
Цахим төлбөрийн карт сунгах:

Нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картыг өнгөрсөн жил авсан оюутнууд 2016-2017 оны хичээлийн жилд сунгуулан ашиглана. Сунгалт хийлгэхдээ оюутан сурагчид картаа нэгдсэн журмаар сургуульдаа хураалган, буцаан авна.

Цуглуулсан картуудыг жагсаалтаар баталгаажуулан

Их, Дээд сургуулиуд-Улаанбаатар Смарт Карт компанид,
МСҮТ, Коллежүүд-Нийслэлийн Хөдөлмөрийн газарт хандан сунгалт хийлгэнэ.
Цахим төлбөрийн карт шинээр авах хураамжийг 3,600 төгрөг, сунгалт хийлгэх хураамжийг 1,000 төгрөг байхаар заажээ.  

Шинээр захиалах болон сунгалт хийлгэх хүсэлтийг 2016 оны наймдугаар сарын 31-нээс 2016 оны есдүгээр сарын 6-ны өдрүүдээд сургуулиуд дээр хүлээн авч,  2016 оны есдүгээр сарын 12-ноос 2016 оны есдүгээр сарын 18-ны өдрүүдэд тухай сургуулиар дамжуулан тараах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35906
0 эможи
keyboard_arrow_up