ОХУ, Монгол улс, БНХАУ-ын эдийн засгийн форум болно

“Нэг бүс нэг зам” стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын худалдаа эдийн засгийн форум, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулагдах гэж байна. ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн ес дэх удаагийн форум нь “Эдийн засгийн коридорыг ажээ. Энэхүү үйл ажиллагаа нь гурван улсын худалдааны харилцаа, хүмүүнлэгийн ухааны солилцоо, соёлын аялал жуулчлал, хил дамнасан эдийн засгийн бүс нутгийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөгжлийг урагшлуулах зорилготой юм. Форумын үеэр гурван улсын албан ёсны дээд түвшний уулзалтууд болохоос гадна хил дамнасан логистик, электрон худалдааны худалдааны хамтын ажиллагаа, аялал жуулчлал, соёл боловсрол, банк санхүүгийн инновацийн хамтын ажиллагаа чиглэлээр салбар хуралдаанууд болно. Энэ удаагийн чуулганд Монголын талаас 40 орчим компанийн төлөөлөл оролцож, 270 орчим аж ахуйн нэгж гурван улсын хамтарсан үзэсгэлэнд оролцохоор болжээ. Өмнөх оны арга хэмжээний гол сэдэв нь "Торгоны замын эдийн засгийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны коридор байгуулах" асуудал байжээ. 2015 оны чуулганд 4000 гаруй төлөөлөгч, үзэсгэлэнгийн арга хэмжээнд 3500 гаруй төлөөлөгч оролцож байвБНХАУ, болон ОХУ нь Монгол Улсын худалдааны гол түнш орон бөгөөд энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс 2.5 тэрбум ам.долларын экспорт хийснээс ОХУ-д 1.2 хувийг, БНХАУ-д 81 хувийг гаргажээ. Харин импортын хувьд 1.8 тэрбум ам.доллар болсноос 24.5 хувийг ОХУ-аас, 33 хувийг БНХАУ-аас авсан талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.




