Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хувьцаа, оюуны бүтээлээ барьцаалан зээл авдаг болно

2016 оны 9 сарын 02

Өмнөх УИХ-аар хэлэлцэн батлагдсан Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль өчигдрөөс буюу энэ оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх байв. 

Гэтэл УИХ-ын шинэ бүрэлдэхүүн энэ долоо хоногт тус хуулийн хэрэгжих хугацааг хэлэлцэж, ирэх оны гуравдугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөн шийдвэрлэсэн юм. Шалтгаан нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад барьцаа бүртгэх цахим мэдээллийн сангийн программыг боловсруулах ажил хугацаандаа багтаагүйтэй холбоотой аж.

Хэрэв Олон улсын санхүүгийн корпорацитай байгуулсан “Хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж,  барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан байгуулагдвал барьцаа хөрөнгийн төрөл, хэлбэр нэмэгдсэнээр зээл олголт эрчимжиж бизнесийн санхүүжилтийн хурд өснө гэдгийг бизнесийн салбарынхан онцолж буй. Өөрөөр хэлбэл, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд  иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой эсвэл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл барьцаанд тооцогдож эхлэх нь.

Мөн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар болон бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө нь барьцааны зүйл байж болдог болох юм. Гэхдээ одоо барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан байгуулах ажил шаардагдах техник хангамжийн зардал нь шийдэгдээгүй шалтгаанаар гацжээ. Мөн  тухайн цахим сангийн программыг боловсруулах хуулийн этгээдийг олон улсын нээлттэй тендерийн аргаар сонгон шалгаруулах ажил хугацаа хоцорч, техникийн саналд үнэлгээ өгөх ажиллагаа хийгдэлгүй орхигдсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35889
0 эможи
keyboard_arrow_up