Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гадаад хэргийн яамнаас Сингапурт зорчихгүй байхыг сэрэмжлүүллээ

2016 оны 8 сарын 31

Өнгөрсөн долоо хоногт Сингапур Улсад Зика вирусын халдвар дахин гарсан нь тогтоогдож, өнөөдрийн байдлаар тус вирусын нийт 56 тохиолдол илрээд байна.

Сингапурын Эрүүл мэндийн яамнаас иргэдэд зориулсан зөвлөмж гаргаж, Сингапурын зүүн хэсэгт байрлах оршин суугчдын дунд үзлэг, шинжилгээ явуулж, Зика вирусын төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн мэдээллийг цуглуулах, дахин шинжилгээнд хамруулах, орон сууцанд шумуулны устгал явуулах, гудамж талбайд утаа тавих зэрэг арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.

Иймд манай иргэд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд онц шаардлагагүй бол Сингапур Улсад зорчихгүй байх, иргэд зорчихдоо шумууланд хазуулахаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35843
0 эможи
keyboard_arrow_up