Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн мөнгийн 60 хувьд сар бүр, 40 хувьд нь хадгаламж хэлбэрээр олгоно

2016 оны 8 сарын 25
Төсөв санхүү хүндрэлтэй байгаа учир 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болоод байгаа билээ. Уг хуулийг дагалдан Нийгмийн даатгалын сангийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуулиуд ч өөрчлөгдөх болоод байна. 
Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Монгол Улсын иргэн бүртэй холбоотой өөрчлөлтүүд орохоор болоод байгаа. Үүнтэй холбогдуулан энэ оны зургадугаар сараас хойш олгогдоогүй байгаа хүүхдийн 20 мянган төгрөгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгохоор болсон. 
 
Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амьжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор тусгасан талаар мэдээлэл цацагдаад буй. 
 
Энэ асуудал хүмүүсийг бухимдуулж, зарим нь ч МАН-ыг сонгосондоо харамсч эхлээд байсан. Харин эх сурвалжийн мэдээлснээр хүүхдийн мөнгийг үлдсэн 40 хувьд 2.6 жилийн дараа бөөнөөр хүүтэй өгөх гэнэ. Өөрөөр хэлбэл, 60 хувьд сар бүр, 40 хувьд нь хадгаламж маягаар өгөх ажээ. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35702
0 эможи
keyboard_arrow_up