Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтэрнэ

2016 оны 8 сарын 25

Өнөө шөнө Төв, Булган, Өвөрхангай аймгийн газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа. Иймд малчид болон тариаланчид гарч болзошгүй эрсдлийг тооцохыг сэрэмжлүүлж байна. Маргааш төв болон зүүн аймгуудын зарим газраар, энэ сарын 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи 28, 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35685
0 эможи
keyboard_arrow_up