Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт бороо орно

2016 оны 8 сарын 22

Өнөө маргаашдаа зарим газраар, 23-24-нд ихэнх нутгаар бороо, уулаараа хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 23-наас 08 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд ихэнх нутгаар, 24-25-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 23-нд ихэнх нутгаар, 24-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 23-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна гэж Ус цаг, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35620
0 эможи
keyboard_arrow_up