Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монгол, Хятадын сэтгүүлчдийн форумд 90 гаруй төлөөлөгч оролцлоо

2016 оны 8 сарын 20

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VII форум өчигдөр Чингис хотноо эхэлсэн. Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжсэн билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын солилцоо, хэвлэл мэдээллийн форумыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. 

Энэ дагуу өнгөрөгч 2015 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймагт хоёр улсын сэтгүүлчдийн форумыг зохион байгуулсан юм. Тус форумаар Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорыг байгуулах ямар боломж буйг хоорондоо хэлэлцэж, энэ сэдэвтэй холбоотой мэдээ мэдээллийг хоёр улсын хэвлэлийн байгууллагууд, сэтгүүлчид тууштай хөндөн бичиж эхэлжээ. 

Харин энэ жил манай улсад зохион байгуулж буй VII форумаар Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлыг хөндөж 10 гаруй итгэлийг тавьжээ.

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VII форумд хоёр талын 90 гаруй төлөөлөгч оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35615
0 эможи
keyboard_arrow_up