Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 23 хэм дулаан байна

2016 оны 8 сарын 20

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангайн уулсаар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 25-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын өмнөд хэсгээр бороо, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 22-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар,  23-нд ихэнх нутгаар, 24-нд говь тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35601
0 эможи
keyboard_arrow_up