Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улс “Аз жаргалтай дэлхий” индексээр 136 дугаарт жагсчээ

2016 оны 8 сарын 19

Лондоны судалгааны институтээс жил бүр "Аз жаргалтай дэлхий" индекс гаргадаг. Энэ жил тус индексээр Коста Рика улс 44.7 үнэлгээгээр гурав дахь удаагаа тэргүүлжээ. Энэ удаагийн индексээр дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүсийн амьдардаг улс орнуудыг нэрлээгүй. Ард иргэд нь байгаль орчиндоо сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр урт удаан, сайн сайхан амьдралыг бий болгож байгааг онцолжээ.

Байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллөөр нь хүмүүсийн амьдрах орчин нөхцөлийг шинждэг энэхүү үзүүлэлтийн эхний 10 байрт дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас багтаж чадаагүй байна. Дэлхийн 140 орны жагсаалтаас Монгол Улс 14.3 үнэлгээтэйгээр дээрх индексийн 136 дугаарт жагсчээ. Дашрамд дурдахад дэлхийн хүмүүсийн сэтгэл санааны байдлыг тодорхойлдог өвөрмөц үзүүлэлтийг “Аз жаргалын индекс” хэмээн нэрлэдэг байна. Хамгийн анх 1972 онд Бутаны Эзэн хаант улс "Үндэсний нийт аз жаргалын индекс" гэж гаргаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35589
0 эможи
keyboard_arrow_up