Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

2016 оны 8 сарын 19

Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ:

20, 21-нд бороо хур багатай байна.

2016 оны 08 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 24-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:  

20-нд зүүн аймгуудын нутаг, 21-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай.  Салхи 22-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар  23-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35569
0 эможи
keyboard_arrow_up