Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монгол эрчүүд бусад орноос 10-15 жилээр богино насалдаг

2016 оны 8 сарын 18

“Монгол  эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт сургалт, “Ази номхон далайн бүсийн орнуудын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” VIII чуулган өнөөдөр Улаанбаатарт эхэлж байна. Энэ талаар ДЭМБын Монгол дахь суурин төлөөлөгч, НЭМХ-ээс сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсад эрэгтэйчүүдийн нас баралтын төвшинг эмэгтэйчүүдтэй харьцуулахад нийгэм, биологи, сэтгэлзүйн онцлог, уламжлал болон насны үечлэлээс хамаарч 1-5 жилээр бага байдаг гэнэ.

Мөн тамхи, архи болон замын осол гаргаж байгаа гурван хүн тутмын хоёр нь эрэгтэй хүн байдаг зэргээс шалтгаалан манай улсын эрэгтэйчүүд бусад оронтой харьцуулахад 10-15 жилээр бага насалдаг байна.

Тиймээс чуулганаар “ Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих стратеги”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд халдварт болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс үүдэлтэй өвчлөлөөс сэргийлэх, оношлох, гадаадын эрдэмтэн, профессор эмч нарын илтгэлийг сонсох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35538
0 эможи
keyboard_arrow_up