Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Иргэд цалингийн болон тэтгэврийн зээл авах нь ихэсчээ

2016 оны 8 сарын 18

Сүүлийн дөрвөн улирал дараалан буураад байсан зээл олголт энэ оны II улиралд өмнөх оны мөн үеэс 3.5 нэгж хувиар өсчээ. Банкны системийн хэмжээнд олгогдсон нийт зээлийн хамгийн их хувийг хэрэглээний, цалингийн болон тэтгэврийн зээл бүрдүүлж байна. Харинургийг: С.Батсайхан

худалдааны салбар нийт зээлийн 14.9 хувь, үл хөдлөх хөрөнгийн салбар 13.8 хувь, барилгын салбар 11.6 хувийг бүрдүүлжээ. Боловсруулах үйлдвэрлэл 10.9 хувь, уул уурхайн салбар 7.4 хувь, бусад салбарууд 14 хувийг эзэлж байна. Зээл олголт он гарсаар харьцангуй эрчимжсэн бөгөөд худалдааны салбар болон хэрэглээний зээл өсч, боловсруулах үйлдвэрлэлийн болон барилгын салбарын зээл олголт харьцангуй тогтвортой байсан нь зээлийн өсөлтийг тодорхойлж байгаа юм.

Харин уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын зээлийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеэс дунджаар 17.5 хувиар буурсан байна. Энэ оны II улиралд банкууд нийт гурван их наяд 239.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүнд шинээр олгосон зээл өмнөх улирлаас 949.1 тэрбум төгрөг буюу41.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 717.9 тэрбум төгрөг буюу 28.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ингэснээр нийт зээлийн өрийн үлдэгдэл зургадугаар сард өссөн дүнгээр 11.7 их наяд төгрөгт хүрсэн аж. Хэрэглээний зээл, цалингийн зээл гэх мэт өсөлттэй байсан зээлийн төрлүүд ихэвчлэн богино хугацаатай байгаа нь зээл эрчимжиж байгааг харуулж байна.

Зөвхөн II улиралд олгосон зээлийн мэдээлэлд 37.1 хувийг нэг жил хүртэлх хугацаатай зээл бүрдүүлжээ. 50.4 хувийг 1-5 жилийн хугацаатай, 12.5 хувийг таван жилээс дээш хугацаатай олгосон. Хэдий тийм боловч богино хугацааны зээл олголт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан байгаа юм. Дунд хугацааны буюу 1-5 хүртэл жилийн хугацаатай зээлийн хувийн жин өмнөх оны мөн үеэс 8.3 нэгж хувиар нэмэгдсэн байна. Харин нэг жил хүртэл хугацаатай зээлийн хувийн жин 7.9 нэгж хувиар таваас дээш жилийн хугацаатай зээлийн хувийн жин 0.4 нэгж хувиар буурчээ.

Зээлийн эргэн төлөлт багасч, II улирлын дүнгээр нийт зээлийн үлдэгдлийн 84.4 хувь нь хугацаандаа байгаа, 6.9 хувь нь хугацаа хэтэрсэн, 8.6 хувь нь чанаргүй зээл байсан байна. Гол салбарууд дахь чанаргүй зээлийн хувь хэмжээг /Зоос, Хадгаламж банкуудыг хассанаар/ авч үзвэл уул уурхайн олборлолтын салбарт 28.4, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 9.9, хөдөө аж ахуйн салбарт 7.5, бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт 6.6, барилгын салбарт 5.3 хувь байгаа юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35522
0 эможи
keyboard_arrow_up