УБТЗ-ыг 1.8 тэрбумаар торгоно
2016 оны 8 сарын 17

Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-д ШӨХТГ-аас шалгалт хийсэн байна. Учир нь “УБТЗ”-ын даргын өнгөрсөн зургаадугаар сарын 20-ны тушаалаар, тус байгууллагаар үйлчлүүлэх үнэ тарифнэмэгдсэн байна. Уг тарифыг долдугаар сарынм 1-нээс мөрдөж эхэлжээ. Тэгвэл Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн дагуу монополь аж ахуйн нэгж тарифтаа өөрчлөлт оруулахдаа ШӨХТГ-аар хянуулж, зөвшилцөх ёстой. Гэтэл УБТЗ-ын хувьд ийнхүү өөрчлөлт хийхдээ ШӨХТГ-аар хянуулаагүй байна. Тиймээс хуулийн дагуу УБТЗ-ыг 2015 оны нийт орлогын 3 хувиар буюу 1.8 тэрбум төгрөгөөр торгох шийдвэрийг ШӨХТГ-аас гаргажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
35484
0 эможи




