Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн мөнгийг дараах журмаар олгоно

2016 оны 8 сарын 17

Санхүүжилтгүй болсон учир хүүхэд бүрт сар бүр олгодог 20.000 төгрөгийг өнгөрөгч долдугаар сараас тасраад буй. 2016 оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг шинэ журмаар олгох шийдвэр гараад байсан. Өрхийн мэдээллийн сангийн судалгаанд үндэслэн 1-17 дугаар бүлэгт хамрагдаж буй өрхийн хүүхдүүдэд олгохоор байсан боловч иргэдийн хүсэлтийг харгалзан бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгож байсан билээ. Улсын төсөвт хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгохоор тусгаад байсан учир өнгөрөгч сараас уг мөнгөний санхүүжилт тасарсан.

Тиймээс цаашид эл мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгох болсон тухай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдсэн. Өрхийн судалгаан дахь хөдөлмөр эрхэлж буй байдал, өрхийн орлого, нийгмийн байдал зэрэг олон хүчин зүйлийг үндэслэн тодорхой бүлэгт ангилж байгаа хэмээн нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтнүүд мэдээлж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35466
0 эможи
keyboard_arrow_up