Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум болно

Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Хэвлэл мэдээллийн байгууллагын солилцоо” хэсэгт, “Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум”-ыг жил бүр харилцан зохион байгуулж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид харилцан айлчлах мэдээ мэдээлэл, сурвалжлага хийхэд шаардлагатай хөнгөлөлтийг тухайн улсын зүгээс үзүүлнэ гэж тусгасан байдаг.
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд МСНЭ, Хятадын Сэтгүүлчдийн холбооноос хоёр орны мэдээлэлийн форумыг харилцан зохион байгуулж ирсэн түүхтэй. Өнгөрсөн оны байдлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн хэвлэл мэдээллийн алба энэ арга хэмжээг Алшаа аймагт амжилттай зохион байгуулжээ. Харин энэ жил уг “Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн VII форум”-ыг Хэнтий аймагт энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ.




