Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хууль бусаар их хэмжээний түүхий самар тээвэрлэж явсныг илрүүлэв

2016 оны 8 сарын 12

Иргэд болц нь гүйцээгүй самрыг нууцаар буюу хууль бусаар түүж, иргэдэд гар дээрээс зарах тохиолдол гарсаар байна. Хамгийн гол нь самрын болц бүрэн болоогүй байхад самар түүх, зарж борлуулахгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас сануулсан байгаа билээ.

Тэгвэл хууль бусаар нууцаар самар түүж боловсруулж, борлуулах гээд “бүтэлгүйтсэн” гэх дуудлага цагдаагийн байгууллагын утсанд хэд хэдэн удаа иржээ. Өчигдөр гэхэд СБД-19 “Зуслангийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид 23.00 цагийн орчим “Ланд Круйзер-80” автомашиныг саатуулан шалгахад, ХУД-1 хороонд суух С /эр.47н/ нь 50 кг савалгаатай 18 ширхэг шуудай түүхий самар /боргоцой/ тээвэрлэж явсныг таслан зогсоож, хэргийг шалгаж эхэлжээ.

Наймдугаар сар гараад л самрын бизнес цэцэглэдэг гэж хэлж болно. Хамгийн гол нь иргэд давирхай нь бүрэн арилаагүй түүхий болцгүй самрыг түүж, иргэдэд зарж борлуулж, эрүүл мэндээр нь хохироохыг үгүйсгэхгүй юм. Тиймээс иргэдээ болц нь болоогүй боргоцой болон самар худалдаж авахыг байхыг анхааруулъя.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35332
0 эможи
keyboard_arrow_up