Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Цэнхэр үст Цэрэн, Б.Насанбаяр нарын шүүх хурал хойшлогдлоо

2016 оны 8 сарын 11

Өнөөдөр 09 цагаас иргэний хэргийг шүүх танхимд нэхэмжлэгч Б.Насанбаяр хариуцагчаар Э.Цэрэнд холбогдох шүүх хурал болов.

Шүүх хурал энэ сарын 26-ныг хүртэл хойшилжээ. Тодруулбал, нэр хүндээ сэргээлэхээр шүүхэд хандсан нэхэмжлэгч Б.Насанбаяр хоолны хордлогод орсны улмаас, мөн түүний өмгөөлөгч хөдөө орон нутагт ажлаар яваа учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Хариуцагч Э.Цэрэндолгорын зүгээс татгалзах зүйлгүй гэснээр шүүгчид хурлыг хойшлуулсан байна. Э.Цэрэн “Монголд Мүүнийхэн гэх тодолголтой гаж урсгалын хамгийн том төлөөлөгч болох Б.Насанбаяр өөрийн нэр төр хохирсон гэж шүүхэд хандан нэхэмжилсэн байгаа. Энэ бол Монгол дахь гаж урсгалынхны нөлөөг нийтэд илчилсэн иргэн Э.Цэрэндолгорын эсрэг үүсгэсэн шүүх ажиллагаа. Б.Насанбаяр ажил албаа алдан хохироогүй ба өөрөө өөрийгөө Мүүнтэй холбоогүй намайг гүтгэлээ, би хохирлоо хэмээн цацсаар өөрийгөө хүнд байдалд оруулсан хүн. Ахин 14 хоног хүлээх нь. Миний харсан хагас дутуу авсан баримт 860 хуудас боловч цаана нь өшөө олон баримт нэхэмжлэгч гаргаж тавина” гэж цахим хуудсандаа бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35281
0 эможи
keyboard_arrow_up