НӨАТ-ын азтанд мессэжээр мэдээлэл ирдэг болно
1.jpg)
НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш 314,000 өрх, 634,000 ААН баримтаа тогтмол бүртгүүлж байна.
Сүүлийн үед буцаан олголтын хэмжээ буурсан нь худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа зарим ААН-үүд стандартын бус кассын төхөөрөмж ашигласантай холбоотой аж. Тиймээс стандартын шаардлага хангасан кассын систем нийлүүлэгчдэд батламж олгож байна. Тавугаар сарын 22-ноос эхэлсэн уг ажил есдүгээр сарын 15-н хүртэл үргэлжилнэ.
Дашрамд дуулгахад нэг удаагийн сугалааны тохирлоор 7,000-8,000 хүн азтан болдог ч 4,000-5,000 иргэн мэдэхгүй байгаа юм. Иймд сугалаанд хожсон иргэдийн системд бүртгэлтэй утасны дугаар руу мессэж илгээдэг болно гэж байна. Ингэснээр иргэд заавал систем рүү оролгүйгээр азтан болсноо цаг алдалгүй мэдэх боломжтой болно гэж Гааль татварын мэдээлэл, технологийн төвөөс мэдэгдлээ.




