Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

09-өөс сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2016 оны 8 сарын 08

Малчид, ард иргэдийн анхааралд: 9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороошиж сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016.08.07-ны 21 цагаас 08.08-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө бүх нутгаар 31-36 градус дулаан  байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

2016.08.99-нөөс 08.13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, 12-нд баруун аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр , 11-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн аймгуудын өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35176
0 эможи
keyboard_arrow_up