Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Монгол охин Мэтгэлцээний ДАШТ-ий III байрт шалгарчээ

2016 оны 8 сарын 08

Монгол охин Германд зохиогдсон Мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн байна. Энэ талаар Австралийн “Канберра таймс” сонин наймдугаар сарын 7-ны өдрийн дугаартаа нийтэлжээ.

Чулуунхүү овогтой Эгшиглэн Австралийн хувийн сургуулиудын шилдгүүд ордог таван хүнтэй шигшээд багтан, дэлхийд мэтгэлцэж амжилт гаргасан байна. Тус багийн бүрэлдэхүүнд ахлагч Эдин Блэр, Каллум Даргавел, Томас Шортриж, Хавьер Редмонд болон Эгшиглэн Чулуунхүү нар багтжээ.

“Канберра таймс” сонины сэтгүүлч Стефан Жеффрэй бичихдээ, эдүгээ 12 настай, Канберра коллежийн мэтгэлцээний од, Эшиглэн “Эгги” Чулуунхүү Германд болсон Мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байрт шалгарсан амжилттайгаар Австралид буцаж ирлээ гэжээ.

Австралийн баг Штутгартад болсон дээрх тэмцээнд мэтгэлцэх чадвараараа Англи, Канадын дараа гуравдугаар байрт шалгарсан байна. Тус тэмцээнд нийт 56 орон оролцсоноос Австралийн баг хагас финалд шалгарч, мэтгэлцэх чадвараараа хүчтэй өрсөлдөгч болохоо нотолжээ.

Эгги хэлэхдээ, аялах нь түүнд өргөн хүрээнд мэтгэлцэх боломжийг нээж өгдөг гэжээ.  Тэрээр коллежоо төгссөний дараа их сургуулийн мэтгэлцээний багт орохоор төлөвлөж буй юм байна.

Юуны өмнө тэрээр коллежийнхээ клуб болон Улаан заалмайн нийгэмлэгт ажиллангаа Олон улсын бакалаврын сургалтаа дүүргэх хэрэгтэй гэж сэтгүүлч бичжээ.

“Намайг туслаж дэмжсэн бүх хүнд гүн талархал илэрхийлж байна. Тэмцээний шалгаруулалтын явцад төрсөн тэр сайхан мэдрэмж нь мэтгэлцээний урлагт суралцахыг хүсч буй хүмүүсийг сургах миний хүсэл мөрөөдлийг бадраасан. Тиймээс би мэтгэлцээнд суралцахыг хүсч буй хүмүүст зааж сургахыг хүсч байна“ хэмээн хэлжээ.

Эгшиглэнгийн аав Б.Чулуунхүү нь эдүгээ Монгол Улсаа төлөөлж Австрали улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд юм байна. Тэрээр өмнө нь АНУ-ын Вашингтон Ди Си дэх Монгол улсын Элчин сайдын яаманд 1-р нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Охиныхоо тухайд тэрээр “Мэтгэлцэх тухайд “Хобби”-д л анх суралцаж, шигшээд нь багтан гадагшаа хэд хэд явж байсны үр дүн энэ юм. Австралийн хувийн сургуулиудын мундагууд ордог таван хүнтэй шигшээд багтан дэлхийд мэтгэлцэж яваад ирлээ. Мужийн багаа ахлан Австралийн аваргаар ороод, тэндээсээ шалгарсан” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35169
0 эможи
keyboard_arrow_up