Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

АТГ-аас Н.Энхбаярын байцаалтын талаар мэдээлэл хийжээ

2016 оны 8 сарын 06

АТГ-аас 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр МАХН-ын төв байранд очиж, тус намын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татах ажиллагаа явуулсан. Гэвч Н.Энхбаяр АТГ-ын саналын дагуу Хуульчдын холбоогоор дамжуулж ирсэн өмгөөлөгчийг авахаас татгалзсанаар түүнийг яллагдагчаар татаж чадаагүй юм.

Тэгвэл энэ талаар АТГ-аас дараах албан мэдээллийг өгсөн байна.

Тодруулбал "МАХН-ын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг өнөөдөр АТГ-аас явууллаа. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу Монголын Хуульчдын холбооноос уламжилсан өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийг байлцуулан эрүүгийн 201401000075 дугаартай хэргийн сэжигтэн Намбарын Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг хийж гүйцэтгэлээ.

Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 (Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 (Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 (Хээл хахууль авах) дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг явуулав" гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35163
0 эможи
keyboard_arrow_up