Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Энэ сард гурван улсын транзит тээврийг туршина

2016 оны 8 сарын 04

Энэ сарын 15-20-ны өдөр БНХАУ-ын Тяньжин боомт хотоос Монгол улсын газар нутгаар дайран ОХУ-ын Улаан-Үд хот хүрэх транзит тээврийг туршихаар төлөвлөжээ.  

Өнгөрсөн зургадугаар сарын 23-24-нд Ташкент хотноо гурван улсын төрийн  тэргүүн нар Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг баталсан.

Тус хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан 32 төсөлд Азийн автозамын сүлжээний АН-3 (Улаан-Үд-Хиагт/Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд/Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин) чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны автозам барих эдийн засгийн үндэслэлийг судлах ажил багтаж буй. 
Уг ажлыг хэрэгжүүлэх хүрээнд АН-3 коридорыг ашиглан Тянжинаас ачаа тээвэр Эрээн хотоор дамжин Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Дархан, Сэлэнгээр дайрч Улаан-Үд хүрэх маршрутаар явах юм.

 

Уг авто замын коридор нь маш урт зам учраас эхний ээлжинд туршилтын тээвэр хийх ёстой гэдэгт талууд санал нэгдсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35101
0 эможи
keyboard_arrow_up