СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүр эрвээхэйн тоосонцор нүдэнд орвол сохрох хүртэл аюултай

Сүүлийн өдрүүдэд нийслэл хот болон хангайн аймгуудын нутгаар цагаан эрвээхэйн нүүдэл болж байна. Энэхүү нүүдлийг цаашдаа сар орчим хугацаанд үргэлжлэх төлөвтэй хэмээн судлаачид мэдээллэв. Өрөөсгөл хүр эрвээхэй нь олноор цугласан үедээ агаарт их хэмжээний тоосонцор үүсгэж, харшил үүсгэх сөрөг нөлөөтэйг албаныхан хэлж байна.
Өрөөсгөл хүр эрвээхэй нь 150 км хүртэл газар нүүдэллэдэг. Харшил өгөх, тоосонцор нь ихээр нүд рүү орвол сохрох аюул ч учруулж болдог аж.
Эрвээхийн нүүдэллэх хугацаа 7-10 хоног хүртэл үргэлжилдэг. Гэрэлд дуртай, идэвхитэй цаг нь 22:00-02:00 цаг хүртэл байдаг бөгөөд идэвхитэй цагуудад нь тагт, салхивчаа хаах хэрэгтэй. Хамгийн том өрөөсгөл хүр эрвээхэйн далавчны урт 4-5 см, биеийн урт нь 2-3.5 см байдаг ба эрвээхэйнд нүцгэн гараар хүрч болохгүй. Учир нь түүний биед байх нүдэнд үл үзэгдэх тоосонцорууд арьсанд хүрвэл харшил өгөх, тууралт гарах, амьсгалын замын өвчлөлт үүсдэг. Тиймээс мөлхөө болон бага насны хүүхэдтэй хүмүүс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хүүхэд эрвээхэй залгисан тохиолдолд арьсан дээр улаан өнгийн гүвдрүүт тууралт гарч, хордлогын шинж тэмдэг илрэх ба энэ үед яаралтай эмчид хандах хэрэгтэй. Хэрэв өрөөсгөл хүр эрвээхнй гэрт үүрлэвэл булан тохойд саван тавих нь үр дүнтэй ажээ.




