Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Чингисийн талбайд “Хотын Ногоон шийдлүүд” үзэсгэлэнг нээнэ

2016 оны 8 сарын 03

Эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэд технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг нийтэд сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх зорилго бүхий  “Хотын Ногоон шийдлүүд” үзэсгэлэнг өнөөдөр 11.00 цагт  Чингисийн талбайд нээнэ.

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 3 дахь удаагийн форумын хүрээнд зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн маргааш буюу энэ сарын 04-нийг дуустал үргэлжлэх юм. Үзэсгэлэнд дотоод болон гадаадын 50 гаруй аж ахуйн нэгж оролцож,  ногоон эрчим хүч, ногоон тээвэр, ногоон үйлдвэрлэл, дулаалгын технологи гэх мэт байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийнхээ шийдлийг танилцуулах юм.

“Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн дор гурав дахь жилдээ болох Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, БНАСУ зэрэг 20 гаруй орны хотын дарга, аж ахуйн нэгжүүд оролцохоор бүртгүүлээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35064
0 эможи
keyboard_arrow_up