Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Непутёвые заметки” аяллын нэвтрүүлгийнхэн Улаанбаатарт ирнэ

2016 оны 8 сарын 02

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын шугамаар ОХУ-ын Нэгдүгээр сувгийн уран бүтээлчид Улаанбаатар хотод ирж 1992 оноос эхлэн цацагдаж буй “Непутёвые заметки” аяллын нэвтрүүлгийн зураг авалтыг хийх гэж байна.
 
Нэрт сэтгүүлч Дмитрий Крыловын хөтөлдөг, орос хэлтэй орнуудын хамгийн олон үзэгчтэй аяллын нэвтрүүлгээр Улаанбаатар хот, хот орчмын аялал жуулчлалын газруудыг танилцуулна.   
 
Уг нэвтрүүлгийн цувралыг Улаанбаатар хотод хийх саналыг Москва хотод зохиогддог MITT олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр манай талаас тавьсан бөгөөд ОХУ-аас жилдээ хүлээн авдаг 70 мянга гаруй жуулчдыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой сурталчилгаа болно гэж үзэж байгаа юм.
 
Нэвтрүүлгийг бэлтгэхэд төсвийн хөрөнгө зарцуулахгүй ба ОХУ-аас жуулчин авдаг тур операторуудын дэмжлэг оролцоотойгоор хийнэ гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35052
0 эможи
keyboard_arrow_up