Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Япон автомашины импорт өсчээ

2016 оны 7 сарын 28

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Япон улсаас импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ мөнгөн дүнгээрээ буурсан байна. Харин суудлын автомашины импорт өссөн талаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар мэдээллээ.

Эхний хагас жилд Япон улсаас 142.3 сая ам.долларын бүтээгдэхүүн импортолсон бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувиар буурсан үзүүлэлт болжээ. Тухайлбал, энэ тоо зургадугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 20 орчим хувиар буурсан бөгөөд Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд компаниудаас гарал үүслийн гэрчилгээ шаардаж эхэлсэн нь зарим нийлүүлэлт саатсан талаар импортлогчид мэдээлсэн байна. 

Япон улсаас импортолсон бүтээгдэхүүний 71 хувийг суудлын автомашины импорт бүрдүүлж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд эхний хагас жилд суудлын автомашины импорт долоон хувиар буурсан боловч мөнгөн дүнгээр 120.3 сая ам.долларт хүрчээ.

Энэ нь иенийн ханш чангарсантай холбоотой аж. Оны эхэн үетэй харьцуулахад иений төгрөгтэй харьцах ханш 18 орчим хувиар өсч, өчигдөр Монголбанкны зарласан ханшаар нэг иен 19.51 төгрөгтэй тэнцсэн байна.

Япон улсаас гадна суудлын автомашиныг ХБНГУ-аас 7.5 хувь, БНСУ-аас 3.2 хувь, АНУ-аас гурван хувь, Их Британиас 0.9 хувь тус тус импортолжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34978
0 эможи
keyboard_arrow_up