Судан улсад үүрэг гүйцэтгэх буудлагын батальон жанжин туганд хүндэтгэл үзүүллээ
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргүүд өнөөдөр Монгол цэргийн оройн дээд сүлд жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчин жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат болон Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд оролцов.
Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэхээр мотобуудлагын батальон 850 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус улсыг зорих гэж байна.Уг бүрэлдэхүүнд багтсан цэргүүдийн 40 гаруй хувь нь олон улсын болон НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай залуус бөгөөд 40 гаруй эмэгтэй алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ. Манай улс 2012 оноос эхлэн БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, нийтдээ 5 ээлжинд 4250 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна.




