Ам.доллар 2050 төгрөгтэй тэнцэж байна
2016 оны 7 сарын 26

Долдугаар сар гарснаас хойш ам.долларын ханш эрчимтэй өссөөр байна. Өнөөдрийн Монголбанкны ханшаар ам.долларыг 2048 төгрөгөөр худалдан авч, 2049 төг 30 мөнгөөр арилжиж байна. Одоогоос яг нэг сарын өмнө ам.долларын ханш 1988 төгрөгтэй тэнцэж байсан ба өнөөдрийн ханшаас даруй 60 төгрөгөөр хямд байжээ. Өнгөрөгч зургадугаар сард ам.долларын ханш тогтмол бууралттай байсан боловч 7-р сар гарснаас хойш ам.долларын ханш хоногт дунджаар 0.9-9 төгрөгөөр нэмэгдсээр байна. Тиймээс иргэдийн дунд байсан ам.долларын ханш тогтворжих нь гэсэн хүлээлт талаар болж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
34913
0 эможи




