Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Жэк Ма-гийн лекцийг шууд үзэх боломжтой

2016 оны 7 сарын 26

Асашёрү Д.Дагвадорж аваргын урилгаар, “Алибаба” группийг үндэслэгч, Хятадын тэрбумтан Жак Ма манай улсад ирээд байна. Тэрээр долдугаар сарын 28-ны өдөр хүртэл Монгол улсад амрахаар төлөвлөж, ирсэн даруйдаа Чингисийн хүрээ цогцолборт зочилсон юм. Түүний дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай уулзжээ. Тэрээр маргааш буюу долдугаар сарын 27-ны өдрийн 13:00 цагаас “Скай резорт” амралтын баазад хязгаарлагдмал тооны хүмүүст зориулж лекц уншихаар болсон байна. Энэхүү лекц англи хэл дээр явагдах бөгөөд зөвхөн урилгатай хүмүүс оролцох аж. Урилгагүй хүмүүс Жэк Магийн лекцийг Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны фэйсбүүк хуудсаар шууд үзэх боломжтой хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34905
0 эможи
keyboard_arrow_up