Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Төмөр замд гарсан ослын талаар мэдээлэл хийв

2016 оны 7 сарын 26

Долдугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03.58 цагт Улаанбаатар төмөр замын Дархан өртөөний 14 дүгээр замд ОХУ-аас Хятад руу дамжин өнгөрөх тээврээр мод ачиж явсан 2504 дүгээр галт тэрэгний дундаас зургаан вагон гарсан.

Энэ талаар өнөөдөр Улаанбаатар төмөр замын Удирдах газарт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. албаны хүмүүс дээрх ослын талаар “Уг осол нь эхний вагон замаас гарсны улмаас тоормосны хоолой болон вагонууд салгагдаж, уг салгагдсан вагонууд нь хойноос нь инерцээрээ түрснээс бүрэлдэхүүний дундаас гарсан. Замын удирдлага шуурхай арга хэмжээ авч газар дээр нь ажилласнаар сэргээн босох ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулж, төмөр замын тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна” гэж мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34901
0 эможи
keyboard_arrow_up