Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороотой

2016 оны 7 сарын 25

Энэ сарын 26-нд төвийн аймгуудын ихэнх, баруун болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд төв, говь, зүүн аймгуудын зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нд зүүн зүгийн нутгаар дуу цахилгаантай бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Энэ сарын 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс  манайд мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34868
0 эможи
keyboard_arrow_up