Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Найруулагч, продюсерүүдийн сургалтын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

2016 оны 7 сарын 25

МҮОНРТ нь БНСУ-ын найруулагч, продюсерүүдийн холбоотой хамтран өнөөдрөөс 28 хүртэл “Олон ангит кино болон  цэнгээнт нэвтрүүлэг бүтээх нь” сэдэвт найруулагч, продюсер нарт зориулсан сургалтыг зохион байгуулах гэж байна. Иймд өнөөдөр МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь БНСУ-ын продюсерын институмын ерөнхий захирал Ким Ён Гын нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Сургалтын хөтөлбөр нь  цэнгээнт нэвтрүүлгийг хөдөлгөх хүчин зүйл болон гол цөм, олон ангит киноны түүхийг өрнүүлэх, олон ангит киноны зургийн онол, зохиол зэрэг сонирхолтой сэдвийг агуулна.

Энэ үеэр БНСУ-ын продюсерын институмын ерөнхий захирал Ким Ён Гынын сэтгэгдлийг сонслоо.

Ким Ён Гын: МҮОНРТ-ийн уран бүтээлчдээс гадна хувийн телевизүүдийн продюсер хамрагдана

БНСУ-ын продюсерын институмын ерөнхий захирал.

Монгол Улсад продюсерүүдийн сургалт зохион байгуулах гэж байгаадаа бид таатай байна. Манай байгууллага МҮОНРТ-тэй 2008 оноос хойш хамтран ажиллаж байна. БНСУ-д сургалтанд оролцуулж байсан ч энэ удаа танай улсад анх удаа дээрх үйл ажиллагааг бий болгох гэж байна. Цаашид өөр улсад ч энэ сургалтыг явуулж, өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ удаагийн сургалтанд МҮОНРТ-ийн уран бүтээлчдээс гадна бусад хувийн телевизүүдийн продюсер хамрагдана. Сургалт “Бага баян” амралтанд болох бөгөөд телевизийн драм, уралдаант цэнгээнт нэвтрүүлэг, телевизийн драмын зохиол гэсэн сэдвийн дагуу явагдана. Сургалтын багш нараар манай улсын мэргэжлийн хүмүүс ажиллана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34867
0 эможи
keyboard_arrow_up