Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Гадаадын хоёр иргэний амь насыг аварчээ

2016 оны 7 сарын 25

07 дугаар сарын 24-ны өдрийн 17:15 цагт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Орхон” голын гүүрний зорчих хэсэгт мотоцикольтой зорчиж байсан Австрали улсын хоёр иргэн хоорондоо мөргөлдөж, хүнд гэмтсэн ноцтой осол гарлаа.

Ослын газар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Австрали улсын иргэн Андриа Броснан (39 настай, эмэгтэй) аарцагны яс салсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн тус аймгийн Сант суманд зам тавьж байсан зам ангийн Ланд Круйзер 77 маркийн автомашинаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэв.

Өнөөдрийн байдлаар Австрали улсын иргэн Андриа Броснан Улаанбаатар хотод хүргэгдэн ирж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34859
0 эможи
keyboard_arrow_up