Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Иргэдийн оролцоотой гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төсөл ирэх сараас хэрэгжиж эхэлнэ

2016 оны 6 сарын 30

Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөх ажил эхлээд  төслийн хүрээнд олон айлууд өөрийн гэсэн орон сууцтай болж чадсан.

 

Тэгвэл өнөөдөр Хан-уул дүүрэгт баригдах бас нэгэн төсөл гарын үсэг зурагдсанаар хүчин төгөлдөр боллоо.  Тус төсөл “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн урлаг зааланд  “Нарлаг Буянт Ухаа” ХХК,  БНСУ-ын "Ворк Лайн" ХХК болон төслийн ерөнхий гүйцэтгэгч нарын хооронд  байгуулагдсан юм. Ёслолын арга хэмжээнд “Нарлаг Буянт-Ухаа” ХХК-ий захирал О.Нармандах, гүйцэтгэх захирал Б.Ариунболд БНСУ-аас “Ворк Лайн” группын ерөнхийлөгч Ким Дун Хён, Жинь Сонг Сү болон “Нарлаг Буянт Ухаа” иргэдийн оролцоотой гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдсан  иргэдийн төлөөлөл ирж оролцсон юм. Төсөл хэрэгжсэнээр нийтдээ 29 ширхэг есөн давхар 1621 айлын орон сууц, 13 single house, 89  town house  ашиглалтад орох аж.  Тус төсөлд 269, 405 айл хамрагдажээ. Эхний ээлжинд дөрвөн барилга  2017 оны 10 сард ашиглалтад орохоор төлөвлөгдөж   ирэх сард шаваа тавих юм байна. Хамрагдах газар нутгийн хувьд Нисэхийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн  автобусны буудлаас Нисэхийн эцсийн буудал хүртэл орон сууцны барилга баригдах юм байна.

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34853
0 эможи
keyboard_arrow_up