Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн авто замд их засвар хийнэ

2016 оны 6 сарын 28

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замд их хэмжээний эвдрэл гарч, тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдсан. Үүнтэй холбогдуулан Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн 100 км авто замын их засварын ажлыг хоёр багц болгон шууд гэрээ байгуулан төлөвлөсөн хугацаанд технологийн дагуу чанартай гүйцэтгэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа.

Энэ чиглэлийн улсын чанартай авто замд эвдрэл, суулт, торон хагарлууд, гадаргуун холцролт, дугуй мөрний ховил зэрэг эвдрэлүүд үүсч, ашиглалтын хэвийн нөхцөл хангахгүй, аваар осол гарах нөхцөл бүрдээд байгаа юм. Тиймээс авто тээврийн хэрэгсэл аюул осолгүй зорчих боломжгүй болсон хэсгүүдийг эхний ээлжинд засварлахаар шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34811
0 эможи
keyboard_arrow_up