Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлнэ

Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд инновацийн шийдлүүдийг ашигладаг туршлага олон улсад байдаг. Тухайлбал, мэдээлэл солилцох, хэргийн газарт үзлэг шинжилгээ хийх, сэжигтнийг мөрдөх зэрэг үйл ажиллагаануудад технологийн дэвшил, шинэлэг арга барилыг ашигласнаар хэрэг илрүүлэлтийг нэмэгдүүлдэг байна. Үүний нэгэн адил манай улсын хууль сахиулах байгууллагууд ч инновацийн хөгжилд анхаарал хандуулж дотоодын эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиудтай хамтарч туршилт судалгааны ажлыг хийж буй юм байна.
Инноваци гэдгийг зөвхөн технологийн хүрээнд ойлгож болохгүй. Гэмт хэргийн нөхцөл байдлыг үнэлж, үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тактик ч бас инноваци гэдгийг өнөөдөр энэ сэдвээр өрнөсөн хурлын үеэр онцолж байлаа.




