Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

"Оюутан цэрэг"-үүдийн хээрийн бэлтгэлийн нээлт маргааш болно

2016 оны 6 сарын 24

"Оюутан цэрэг-2016" хөтөлбөрт хамрагдсан оюутан залуус хээрийн бэлтгэлдээ гараад багагүй хугацаа өнгөрч байна. "Оюутан цэрэг"-үүдийн хээрийн бэлтгэлийн нээлт маргааш буюу 2016 оны зургаадугаар сарын 25-ны 09.00 цагт Шархад дахь БХИС-ийн Сургалтын төвд болно. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх" зорилтын хүрээнд Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоолоор "Оюутан-цэрэг хөтөлбөр"-ийг батлан хэрэгжүүлж байна. "Оюутан цэрэг" хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжиж нийт 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан бол 2016 онд 1000 оюутныг хамруулан ажиллаж байна. Энэ жилийн онцлог нь анх удаа орон нутагт буюу Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт энэ хөтөлбөр давхар хэрэгжиж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34768
0 эможи
keyboard_arrow_up