Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Таван сартай хүү рүүгээ халуун хоол цацаж, гэмтээжээ

2016 оны 6 сарын 23

Өчигдөр Цагдаагийн байгууллагаас “Гэмтэл, согог судлалын үндэсний төвд халуун хоолонд түлэгдсэн ирсэн хүүхдийн талаарх” мэдээллийг шалган үзжээ. Тэгэхэд СХД-26 хороонд оршин суух 28 настай эрэгтэй Б гэгч согтуурсан үедээ 5 сартай хүү рүүгээ тогоотой халуун хоол цацаж, гэмтээсэн байсан бөгөөд түүнийг цагдаагийн байгуулла шалгаж байгаа ажээ.

Түүнчлэн Цагдаагийн байгууллагад энэ сарын 22-23-нд шилжих шөнө иргэд, аж ахуйн нэгжээс 5448 дуудлага ирсэнээс гэмт хэргийн 98, зөрчлийн 1574, согтуугийн 674, зам тээврийн ослын 347, сонгуультай холбоотой 71 мэдээлэл бүртгэгджээ. Гэмт хэргийн шинжтэй 42 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Улаанбаатар хотод золгүй байдлаар гурван хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг нэг, булаах гэмт хэрэг гурав, хулгайлах гэмт хэрэг 30, халаасны хулгайн гэмт хэрэг гурав, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг зургаа, танхайрах гэмт хэрэг зургаа, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг нэг бүртгэгдэж, зам тээврийн хэрэг 14, осол 8 гарч 14 хүн гэмтэж нэг хүн нас барсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34714
0 эможи
keyboard_arrow_up