Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Маргаашаас ихэнхи нутгаар сэрүүснэ

2016 оны 6 сарын 22

Өнөөдөр  нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлших ба төвийн аймгуудын ихэнх, баруун болон говь, зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

Борооны үеэр салхи баруун хойноос 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар сэрүүсч 14-19 градус дулаан байна. Маргааш буюу зургадугаар сарын 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орно. Мөн 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, байх бол баруун аймгуудын нутгаар цаашдаа дулаарна хэмээн Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34702
0 эможи
keyboard_arrow_up