Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хийжүүлсэн ундаанд нэмэлт татвар ногдуулна

2016 оны 6 сарын 18

Филадельфи хот хийжүүлсэн ундаанд тусгай татвар нэвтрүүлсэн АНУ-ын анхны томоохон хот боллоо. Хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгч олон компаниуд хамтран энэ татварыг батлуулахын эсрэг олон сая долларын кампанит ажил өрнүүлсэн юм. Гэвч энэ бүх хүчин чармайлтыг үл харгалзан Филадельфи хотын зөвлөл иргэдийнхээ эрүүл мэндийг эн тэргүүнд тавьсан шинэ татварыг баталжээ. 1,5 буюу түүнээс дээш хувийн элсэн чихрийн агууламж бүхий ундаанд нэмэлт татвар үйлчлэх юм байна.

Сүүлийн жилүүдэд үүнтэй төстэй татвар нэвтрүүлэх санаачлага АНУ-ын 30 гаруй хот болон муж улсад хэлэлцэгдсэн ч, тухай бүрт хангалттай дэмжлэг цуглуулж чадаагүй юм. Калифорни муж улсын Беркли хот л үүнтэй төстэй тусгай татвар ногдуулж байжээ. Хийжүүлсэн ундааг ихэвчлэн нийгмийн дундаж болон доогуур давхаргын иргэд хэрэглэдэг учраас эдгээр иргэдийн амь амжиргаанд дарамт болно гэж тусгай татварыг эсэргүүцэгчид үздэг байна.

Гэвч Филадельфи хот хийжүүлсэн ундааны нэмэлт татвараас цугларсан орлогыг дундаж болон бага орлоготой хүмүүст зориулсан үйлчилгээ, тэр дундаа цэцэрлэг,  улсын сургууль, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудын үйл ажиллагаанд зарцуулна гэдгээ мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34613
0 эможи
keyboard_arrow_up