Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хогийн цэг дээр хаясан 150 гаруй сум, галт хэрэгслийг аюулгүй болгожээ

2016 оны 6 сарын 17

Энэ сарын 15-нд Дорнод аймгийн төв хогийн цэг дээр цэнэгтэй, цэнэггүй нийт 150 орчим том оврын сум, галт хэрэгсэл шөнийн цагаар хаясан байсныг "Чойбалсан хөгжил" ОНАҮГ-ын манаач олж, байгуулагадаа мэдэгдсэн байна.

Хогийн цэг дээр 150 орчим том оврын сум, галт хэрэгсэл шөнийн цагаар хаясанбайжээ.
Тус газраас энэ талаар ОБГ-т дуудлага өгсөн ч тэд цэргийн мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөжээ. Ингээд хогийн цэг дээр хаягдсан галт хэрэгслүүдийг  аюулгүй болгуулах хүсэлтийг хурандаа Ж.Өсөхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 327-р ангид хандан гаргаснаар тус ангийн сапёрчид шуурхай, мэргэжлийн түвшинд ажиллан, тэсэлж аюулгүй болгосон байна.

Эхлээд галт хэрэгслүүдийг цэнэгтэй, цэнэггүйгээр нь ялгаж цэнэгтэй сум, галт хэрэгслүүдийг нь зохих журмын дагуу устгажээ. Одоогоор галт хэрэгсэл, сумнуудыг хэн хаясан нь тодорхойгүй байгаа юм.

Галт хэрэгсэл, сумнуудыг хэн хаясан нь тодорхойгүй байгаа юм.
Дорнод аймагт 1990-ээд оноос өмнө Оросын цэргийн ангиуд байрлаж байсан. Тиймээс энэ тэнд орхигдсон галт хэрэгслийг олж, дураараа оролдож байгаад эндэж, гэмтсэн тохиолдол олон байдаг юм.

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34583
0 эможи
keyboard_arrow_up