Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ӨНӨӨДӨР: “Зуныг номтой өнгөрүүлцгээе” өдөрлөг болно

2016 оны 6 сарын 17

МУИС

10.00 цагт: МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн төгсөлтийн ёслол хичээлийн 1 дүгээр байрны гадаах талбайд  болно.

"НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ" ФОРУМ

11.00 цагт: Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийн явц, санал тоолох автомат машиныг шалгах, турших үйл ажиллагаанд тавьж буй хяналт болон хэвлэл мэдээллийн мониторингийн эхний долоо хоногийн дүнг тус тус мэдээлнэ. Утас: 313207

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: “Онги голынхон”, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Салхин Сандаг”, “Ариун суварга” хөдөлгөөнөөс Монголын газар нутгийг сүйтгэж байгаа хүмүүсийн нэрийг зарлаж мэдээлэл хийнэ.

11.30 цагт: "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн бичлэгийн талаар, 50 сая төгрөгний талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99012432

"ИНТЕРНОМ" НОМЫН ИХ ДЭЛГҮҮР

11.30 цагт: "Монсудар" хэвлэлийн газар болон "Интерном" номын их дэлгүүр хамтран “Зуныг номтой өнгөрүүлцгээе” уриатай өдөрлөг зохион байгуулна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

15.00 цагт: Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү Япон улсын Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн дагуу тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34572
0 эможи
keyboard_arrow_up