“Талын салхи” мото наадам болно
2016 оны 6 сарын 10

“Монголын Чопперчин ахан дүүс” холбооноос санаачлан “Талын салхи” мото наадмыг энэ сарын 11-12-нд Цонжин болдогт зохион байгуулна. Тус наадам нь энэ жил хоёр дахь жилдээ болох юм. Дээрх холбооны ерөнхийлөгч С.Сүхбаяр “Энэхүү наадмын онцлог нь мотоциклийн спорт манай улсад ямар түвшинд явж байгааг харуулах, мотоспортыг сурталчлах, гадны клубуудтай хамтран ажиллах зорилготой. Энэ жил гадаадын 100 гаруй хүн ирж оролцохоор мэдүүлгээ өгсөн ” гэв. Тэд цаашдаа Азидаа томоохон мотонаадам болгон өргөжүүлэх зорилготой байгаа юм билээ. Мото наадам Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолоос хөдлөх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
34441
0 эможи




