Монгол, Хятадын хилийн боомтууд маргааш амарна
2016 оны 6 сарын 08

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд маргааш амрах юм байна.
Учир нь БНХАУ-д “Луут завины баяр” тохиож байгаа аж. Харин зургадугаар сарын 10-ны баасан гаригаас хуваарийн дагуу хэвийн ажиллах аж.
Тэгвэл энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилэх юм байна
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
34420
0 эможи




