Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Америкийн тал визний асуудалд анхаарахаа илэрхийлжээ

2016 оны 6 сарын 06

АНУ-ын иргэд 2011 оноос хойш манай улсад визгүй зорчиж байгаа ажээ. Тус улсад суугаа манай улсын ЭСЯ-наас АНУ-ын талд монгол иргэдийг визгүй болгох, визийн хөнгөлөлтөд хамруулах асуудлыг хөндөн тавьж, улстөрийн шийдвэр гаргуулах тал дээр ажиллаж буй юм байна.

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл “Монгол Улс ардчилсан хөгжлийн замыг сонгосон. Энэхүү зам нь Азид загвар болж байгаа гэх мэт харгалзах шалтгааны улмаас манай иргэдэд Америкийн талаас тавьж буй шаардлагын дагуу биш визийн хөнгөлөлтөд ордог байх. Эсвэл визгүй зорчдог байх асуудлыг шийдэж өгөөч гэсэн асуудлыг хэлэлцээний хүрээнд хөндөж тавилаа.

Америкийн талаас энэ асуудалд анхаарна гэдгээ илэрхийлсэн. Хоёр тал хэлэлцээгээ үргэлжлүүлье гэдэгт санал нэгдсэн. Хэлэлцээний явцад сурах, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхээр явж буй иргэдэд аль болох виз татгалзахгүй олгож байя гэсэн асуудлыг америкийн тал хэлсэн. Визгүй болох асуудлыг бид олон жил ярьж байгаа. Гэхдээ сүүлийн нэг жил хэлэлцээ нэлээд эрчимжсэн. Тэгэхээр хэлэлцээгээ идэвхтэй үргэлжлүүлэхээр тохиролцлоо” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34349
0 эможи
keyboard_arrow_up