Улаанбаатарт 25 хэм дулаан

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулсаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгороор 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулсаар 15-20 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын саваар 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 27-32 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 11-16 градус, өдөртөө сэрүүсч нутгийн зүүн хэсгээр 21-26 градус, баруун хэсгээр 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 06 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
4-нд баруун болон төвийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр, 5, 7-нд зарим газраар, 6-нд говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи 4-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр, 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 7-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарна.




