Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 25 хэм дулаан

2016 оны 6 сарын 04

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулсаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгороор 24-29 градус, бусад нутгаар  19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулсаар 15-20 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын саваар 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 27-32 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи  зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 11-16 градус, өдөртөө сэрүүсч нутгийн зүүн хэсгээр 21-26 градус, баруун хэсгээр 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 06 дугаар сарын 08-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:  

4-нд баруун болон төвийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр, 5, 7-нд  зарим газраар, 6-нд говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи 4-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр, 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 7-нд өдөртөө ихэнх нутгаар  дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34316
0 эможи
keyboard_arrow_up