Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Энэ зун сэрүүхэн, хур тунадас ихтэй байна

2016 оны 6 сарын 03

Энэ зуны цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн технологич инженер Ч.Сарантуяагаас тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ "Манай хүрээлэнгийн хувьд уур амьсгалын урьдчилсан төлөв байдлыг гурван сараар л харж чаддаг. Мөн сар бүр урьдчилсан төлөвийг харж, мэдээлэлж байдаг учраас өнөөдөр тодорхойлсон урьдчилсан төлөв байдалд бага зэрэг өөрчлөлт орох магадлалтай юм
2016 оны зуны хувьд:
2016 оны зуны хувьд ерөнхийд нь авч үзэхэд, олон жилийн дундаж градусаас 0.5-1.5 градусаар илүү дулаан, хур тунадасны хэмжээ нь дундаж болон түүнээс дээш гэсэн төлөвтэй байна. Өнгөрсөн жилийг бодвол сэрүүхэн байхаас гадна хур тунадасны орох хэмжээ нь их тул үерийн аюулаас болгоомжлоорой.
Олон жилийн дундаж:

Хур тунадасны дундаж хэмжээ: Уулархаг бүс нутгаар 50-70 мм, говийн бүс, баруун аймгуудаар 10-30 мм, бусад нутгаар 20-40 мм, Улаанбаатар хотод 20-40 мм байдаг.

Дундаж дулаарлын градус: Олон жилий дундаж нь зургаадугаар сард уулархаг бүс нутгаар 10-15 градус, говийн бүсээр 20-25 граус, тал хээрийн нутгаар 15-20 градус байдаг. Долоо дугаар сард дээрх градусын хэмжээ +4 градусаар нэмэгддэг. Улаанбаатар хот нь  /олон жилийн дундаж хэмжээ/ 15-20 градусын бүс нутагт багтдаг.

Нарийвчилбал:
Зургаадугаар сард: Сарын эхний 10 хоногт говийн бүс нутгаар дунджаасаа бага зэрэг илүү, зүүн бүс нутгаар дунджаас бага, бусад нутгаар дундаж хэмийн дулаахан байх болно. Мөн говь, төв, зүүн бүсийн нутаг хур тунадастай. Харин сарын дунд, сүүл үеэр ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджаас бага буюу сэрүүхэн уур амьсгалтай байна. Түүнчлэн зургаадугаар сарын дундаас эхлэн ихэнх нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо зонхилж орно. Дулаарах үед хамгийн дулаан болдог газар буюу Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий хавиар 28-35 градус хүртэл дулаарах болно.
Долоодугаар сард: Хамгийн их бороо ордог сар. Баруун болон төвийн бүсийн нутгуудаар дулаахан байна. Олон жилийн дундажтай харьцуулбал бага зэрэг дулаахан байх болно. Тухайлбал, бүс нутгаар 12-17 градус, говийн бүсээр 23-28 градус, тал хээрийн нутгаар 17-23 градус байна.
Наймдугаар сард: Зүүн аймаг хэсгээрээ дунджаасаа бага, төвийн бүс, уулархаг нутгаараа бага зэрэг их хур тунадастай байх төлөвтэй. Наймдугаар сарын темпратур нь зургаадугаар сартай ойролцоо буюу сэрүүхэн байдаг.

Монголд ордог хур тунадасны 80 хувь зуны улиралд ордог. Үүний 70 хувь нь зургаадугаар сарын сүүлээс долоодугаар сард ордог аж.
Иргэддээ хандан зөвлөхөд:
     
    Амралт зугаалга, хөдөө орон нутаг руу явахтай тохиромжтой хувцас өмсөх, болзошгүй аюулаас сэргийлэх
     
    Сүүлийн үед маш хүчтэй бороо ордог болсон учраас хол зам руу, гол руу явахдаа анхаарал сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг голд ганцааранг нь оруулахгүй байх гэх мэт анхаарал тавих хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд, 2016 оны зун дуу цахилгаантай усархаг аадар бороо их орох учраас үерийн аюулаас онцгойлон болгоомжлоорой" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34283
0 эможи
keyboard_arrow_up